ISO 45001:2018 стандарт нэвтрүүллээ

Манай хамт олон Олон улсын ISO 45001:2018 “ Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо”-ны стандартыг хэрэгжүүлэх ажлыг 2020 оны 04-р сараас эхлүүлж 07-р сарын 01-ний өдөр нээлтийн үйл ажиллагааг зохион байгууллаа.

Нээлтийн үйл ажиллагаанд “Эм Пи Ай Консалтантс” ХХК-ийн нийт ажилтнууд мөн “Сольюшн Менежмент Групп” ХХК-ийн гүйцэтгэх захирал, Зөвлөх нар оролцлоо.

Ажилтнуудын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх, стандарт, шаардлага хангасан эрүүл, аюулгүй ажлын байрыг бүрдүүлэх, аливаа болзошгүй ослоос өөрийгөө болон бусдыг урьдчилан сэргийлэх соёл, хандлагыг төлөвшүүлэхээр олон улсын ISO45001:2018 стандартыг бүхий л үйл ажиллагаанд нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Бид өнгөрсөн хугацаанд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн осол, зөрчилгүй ажиллаж ирсэн бөгөөд “Байгууллагын Хөгжил” хөтөлбөрийн хүрээнд ХАБЭА-н удирдлагын тогтолцооны бодлогыг шинэчлэх, нийт ажилтнуудыг санал санаачлага, шийдвэр гаргалтанд оролцуулах,  эрүүл, аюулгүй ажлын орчин нөхцлийг улам сайжруулах, эрсдлийг удирдах, хянах тогтолцоогоо олон улсын жишигт хүргэх зорилт тавьж байна.

Мөн 2020-2021 онд ISO 9001 Чанарын удирдлагын тогтолцооны стандарт,  ISO 14001 Хүрээлэн буй орчны менежментийн системийн  стандартуудыг хэрэгжүүлэх юм.

ХАБЭА-н бодлоготой эндээс танилцана уу.