Шатахуун түгээх зөөврийн станц

Газар дээр ил байрлах шатахуун хадгалах савны UL142 стандарт, Америкийн галын аюулын NFPA30, цахилгаан байгууламжийн дүрэм БД 43-101-03, олон улсын NFPA 70-NEC-IEC стандартуудын шаардлага ханган зөөврийн ШТС-уудыг хэрэглэгчийн хэрэгцээ, хүсэлтэд тохируулан үйлдвэрлэн нийлүүлж байна.

Шатахуун түгээгүүр болон бусад шаардлагатай тоноглолууд нь савны хамт нэг сууринд тоноглогдсон, хялбар аргаар зөөвөрлөн түр хугацаагаар ашиглах зриулалттай юм. Та бүхэн үйлдвэрлэгчтэй тохиролцон хүссэн хэмжээ загвараар захиалан хийлгэх боломжтой.

 

Зөөврийн ШТС-ын давуу тал:

  • Суурилуулалтын зардалд хэмнэлттэй
  • Зөөж тээвэрлэх боломжтой
  • Үзлэг, засвар үйлчилгээ хийхэд хялбар

Хэрэглээ:

  • Байгууллагын дотоод хэрэглээнд
  • Түр байршилд

Багтаамж:

  • 0-100,000 литр

Хэлбэр:

  • Цилиндр ба дөрвөлжин

Хийц:

  • Олон тасалгаатай зэрэг захиалагчийн хүссэн хэмжээ, загвараар үйлдвэрлэж байна.