MPI ELUTRON давхар ханатай сав

Хэрэглэгч таны хэрэгцээ, шаардлагад нийцсэн бүтээгдэхүүнийг хүссэн хэмжээ загвараар, стандартын шаардлагад нийцүүлэн чанарын өндөр түвшинд, богино хугацаанд үйлдвэрлэж нийлүүлнэ.

Манай үйлдвэр бүтээгдэхүүнээ:

  • Олон улсын UL стандарт, Монгол Улсын СХЗГ-ын загварын туршилт, №007/2008 тоот тусгай зөвшөөрлийн дагуу
  • Олон улсын хөндлөнгийн чанарын хяналтын байгууллага болох UL-ийн байнгын хяналтанд
  • ASTM стандартын А36 маркийн гантай дүйцэх JIS G3101 стандартын SS400 маркийн гангаар
  • AWS   EL12, H08A, AWS ER70, AWS E7018 гагнуурын материалаар
  • Дэлхийд тэргүүлэгч Lincoln брендийн тоног төхөөрөмжөөр
  • Бүрэн автомат гагнуурын SAW –ын технологиор

Чанарын хяналтын “UL  тогтолцоотойгоор үйлдвэрлэж байна.

Үндсэн ган савыг “UL58” - “Шатамхай шингэн хадгалах газар доор байрлах ган сав” стандарт

Давхар ханыг “UL1746” – “Газар доорхи ган савыг зэврэлтээс хамгаалах систем” стандартуудын дагуу үйлдвэрлэж байна.

Өндөр хатуулагтай файбергласс материалаар хийгдсэн FRP бүрхүүл нь дараах үүрэгтэй:

  • Зэврэлтээс хамгаалах - Олон улсын шаардлага нь 2.4 мм байдаг бол тус сав нь 3.2 мм-ын зузаантай
  • Гоожилт шүүрэлтийг хөрсөнд алдагдахаас хамгаалах
  • Үндсэн ган сав цоорсон тохиолдолд шатахуун нь ган сав болон файбер ханын хоорондын орон зайд орох тул хоёр ханыг холбосон хоолойд мэдрэгч, шатахуун болон ус мэдрэгчийг хийж савны ханын битүүмжлэлд хяналт тавих боломж бүрдүүлэн байгаль орчныг бохирдуулах, галын аюул гарахаас бүрэн сэргийлнэ.