Уурхайн тээврийн хэрэгслийн түлшний хангамжийн нэгдсэн хяналт, бүртгэлийн систем, Автоматжуулалт

 

Бид уул уурхайн салбарт зориулсан газрын тосны бүтээгдэхүүний тенхологи, бүтээгдэхүүний хэмжилт, бүртгэл тооцоо, удирдлага автоматжуулалтын дэлхийн тэргүүлэгч компани Гильбарко Орпакын программ хангамж болох Fore HBTM –ийг албан ёсны эрхтэйгээр захиалагчиддаа санал болгож байна.

 

Уул уурхайн ашиглалтын үеийн зардлын томоохон хэсгийг түлш шатахуун, тээврийн хэрэгслийн ашиглалт, тэдгээрийн аюулгүй ажиллагаатай холбоотой зардлууд эзэлж байдаг. Иймээс түлшний хадгалах, түгээх процесын аюулгүй байдлыг хангах, тээврийн хэрэгслийн зардлыг бууруулах, тэдгээрийг автоматжуулах замаар зардлыг багасгах шаардлагатай.

Захиалагчийн хэрэгцээнд нийцүүлэн ОРПАК-ын Шатахууны менежментийн систем (Fuel management system) болон Тээврийн хэрэгслийн менежментийн систем (Fleet management system)-ийг дангаар эсвэл хосолсон (Fore Fleet™) байдлаар ашиглах боломжтой.

Ингэснээр тээврийн байгууллага болон шатахуун хангамжийн байгууллага хоорондын хөрөнгийн бүртгэл хяналтыг сайжруулах, гоожилт шүүрэлт болон хулгайн алдагдлыг арилгах, аюулгүй байдлыг хангах, ашиглалтын үеийн зардлыг бууруулах давууталтай юм.

Тус бүтээгдэхүүн нь уурхайн хүнд нөхцөлд, машин механизмийн онцлогт тааруулсан, компьютер, гар утас, таблетаар хянах, 3-дагч ERP системтэй холбогдох боломжтой, цаашид уурхайн хэмжээнд нэгдсэн удирдлага хяналтыг бий болгох боломжтой юм.

 

  • Шатахуун хүргэх, хүлээн авах, цэнэглэх, хадгалах бүх шатанд Төв оффисоос Real time  хяналт тавих
  • Карт уншигч болон картын (MiFare,ICcard,Tag) тусламжтайгаар түгээгчгүй жолооч өөрөө түгээлтийг гүйцэтгэх,
  • Түгээгүүрийн хошууны болон Тээврийн хэрэгсэл, машин механизмийн бакны мэдрэгчийн тусламжтайгаар хөдөлгөөнт болон суурин машин механизмийн түгээлтий гүйцэтгэх,
  • Түгээлтийн тоо хэмжээ, түлшний төрөл, цэнэглэх байрлал зэрэгт лимит тогтоох, түгээлтийг хянах, тайлан мэдээллийг боловсруулах,
  • ШТС-ын шатахууны алдагдал, хулгайнаас сэргийлэх, халилт, гожилт шүүрэлтийг хянах,

ШТС-ын нэгдсэн тайлан савны мэдээлэл орлого зарлагын тайлан тооцоог хүний оролцоогүй боловсруулах.

 

  • Тээврийн хэрэгсэл, машин механизмийн явсан км, хөдөлгүүрийн ажилсан мото цагийг хянах,
  • Тээврийн хэрэгсэл, машин механизмийн мэдээлэл дээр үндэслэн тоссолих, дугуй солих, сэлбэг солих зэрэг төлөвлөгөөт засвар үйлчилгээг цагийн хувиарт оруулах,
  • Тээврийн хэрэгсэл, машин механизмийн ажиллах гэрээ, зөвшөөрөл, даатгал, үзлэг үйлчилгээний мэдээллийг бүртгэх, эдгээрт дүн шинжилгээ хийх нэгдсэн систем юм