Шатахуун түгээх станц

Бид ШТС-ын савны хэмжүүрийн үйлдвэрлэлээр дэлхийн №1 компани болох Гильбарко Вийдер-Роот компанийн автомат түвшин хэмжигчийн цогц шийдлийг зах зээл нийлүүлж байна. ШТС-д автомат түвшин хэмжигч суурилуулснаар доорх давуу талуудыг үүсгэнэ.

  • Хяналт, бүртгэлийг сайжруулах, хүнээс хамаарсан алдааг багасгах
  • Үйл ажиллагааны зардал, цаг хугацаа хэмнэх, хөдөлмөрийн бүтээмж дээшлүүлэх
  • Байгаль, экологид үзүүлэх хор нөлөөг багасгах
  • Ажилчдын эрүүл мэнд, аюулгүй ажиллагааг хангах
  • Алдагдал, гоожилт шүүрэлтийг хянах

TLS консоль нь саван дахь бүтээгдэхүүний түвшин, температур, хувийн жин, савын ёроолын ус зэргийг саванд суурилуулагдсан сэнсор оос /MAG/ хүлээн авч саван дахь бүтээгдэхүүний түвшин, температур, эзлэхүүн, масс, зэрэг мэдээллүүдийг цаг үед нь хархаас гадна савны орлого, зарлага, үлдэгдэл бүхий тайланг ээлжээр, өдрөөр, сараар харах боломжийг олгоно. Хэмжилт, тайланг хаанаас ч, ямар ч цагт веб сайтаар он-лайн харах боломжтой. Мөн гуравдагч ERP системд интеграц хийх боломжтой. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл манай компанитай холбогдоно уу

         1-6 савтай ШТС-д                      1-12 савтай ШТС-д               1-64 савтай ШТС, Агуулах

                  TLS4B                                         TLS4                                          TLS450+

 

Бүтээгдэхүүний түвшин, хувийн жин, температур, ёроолын усны түвшин зэрэг мэдээллүүдийг хөвүүр бүхий зөвхөн 1 мэдрэгчээс / MAG-D / авах боломжийг хангаж өгсөн төгс бүтээгдэхүүн юм. Ингэснээр угсралт суурилуулалтын зардал, цаг хугацааг хэмнэх эдийн засгийн өндөр үр өгөөжтэй.

Нарийвчлал:

Бүтээгдэхүүний өндөр: ± 0,762 мм. Давтагдах байдал: ± 0.127mm

Бүтээгдэхүүний хувийн жин: 0.002 г/см3 . Давтагдах байдал: ±0.0005 г/см3

Бүтээгдэхүүний температур: ±0.20C

Бүтээгдэхүүний гоожилт шүүрэлт мэдрэгч: 0,38-0,76 литр/цаг

Бүтээгдэхүүн хэмжих хамгийн доод түвшин: 200мм

Савын ёроолын ус хэмжих хамгийн доод түвшин: 20мм

Ажиллагааны температур: -400С өөс +500С

MAG 1-D 

Бүтээгдэхүүний түвшин, температур, ероолын усны түвшин зэрэг мэдээллүүдийг хөвүүр бүхий зөвхөн 1 мэдрэгчээс / MAG-FLEX / авах боломжийг хангаж өгсөн төгс бүтээгдэхүүн юм. Ингэснээр угсралт суурилуулалтын зардал, цаг хугацааг хэмнэх эдийн засгийн өндөр үр өгөөжтэй. Тус мэдрэгч нь уян хийцтэй бөгөөд энэ нь тээвэрлэлтийн зардлыг хэмнэж өгдгөөрөө давуу талтай юм.

Нарийвчлал:

Бүтээгдэхүүний өндөр: ± 2 мм. Давтагдах байдал: ± 0.5mm

Бүтээгдэхүүний температур: ±0.560C

Бүтээгдэхүүн хэмжих хамгийн доод түвшин: 185.4мм

Савын ёроолын ус хэмжих хамгийн доод түвшин: 140мм

Ажиллагааны температур: -400С өөс +600С

MAG-FLEX

Мөн тус төхөөрөмжид экологи, байгаль орчинд хор нөлөө үзүүлж болох бүх цэгүүдийг хянах, мэдээллэх зориулалттай төрөл бүрийн мэдрэгчүүдийг холбон  ашиглах боломжтой. Үүнд:

  • Давхар ханатай савны хана хоорондын битүүмжлэлийг хянах сэнсорууд
    Вакуум сенсор                                                                                                                 Гидростатик сенсор

         

Завсрын сенсор

     

  • Түгээгүүр болон савны худагт үүссэн гоожилт шүүрэлтийг хянах сэнсор

 

  • Шугам хоолойн гоожилт шүүрэлтийг хянах сэнсор

  • Хөрсөнд газрын тосны бүтээгдэхүүн нэвчсэн эсэхийг хянах сэнсор
  • Агаар дахь газрын тосны бүтээгдэхүүний ууршилтын хэмжээг хянах сенсор