Газрын тосны бүтээгдэхүүний агуулах

Манай компани газрын тосны барилга байгууламжийн угсралтын чиглэлээр 2002 онд Бадрал шатахуун түгээх станцын угсралтын ажлыг гүйцэтгэж үндэс сууриа  тавьсан. Газрын тосны бүтээгдэхүүний агуулахын барилга угсралтын ажлыг бид нийт 90 орчим хүний бүрэлдэхүүнтэйгээр үүнээс 40 гаруй  нь  15-аас дээш жил ажилласан туршлагатай, мэргэжлийн ажилчидтайгаар гүйцэтгэж байна. Бид нийт 49 удаа буюу Газрын тосны бүтээгдэхүүний агуулах 6 ширхгийг шин‎ээр, 43 удаагийн өргөтгөн шинэчилж, технологийн тоног төхөөрөмжийг угсарч суурилуулан туршилт тохируулга хийх, технологийн барилга байгууламжийн металл хийцийг үйлдвэрлэж угсралтын ажлыг чанарын өндөр түвшинд гүйцэтгэж EPC үйлчилгээг үзүүлсэн.