МАНАЙ БАЙГУУЛЛАГЫН ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН БОДЛОГО

ЗОРИЛГО

Бид эрсдэлгүй хөдөлмөрлөх бүхий л боломжийг бүрдүүлэхэд байгууллагын ажилчин бүр идэвхтэй оролцох, санал бодлоо илэрхийлэх, удирдлагын зүгээс шаардлагатай нөөц, мэдлэгээр тасралтгүй хангах Хөдөлмөрийн Аюулгүй Байдал, Эрүүл Ахуйн удирдлагын тогтолцоог нэвтрүүлж нийт ажиллагсад, хамтрагчид, харилцагчдын эрх ашигт нийцсэн үйл ажиллагаа эрхэлнэ.

ЗОРИЛТ 

  1. Ажилчин нэг бүр нь өдөр тутам, ажлын байр бүхэнд өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангахад идэвхтэй, хариуцлагатай хандах хандлагыг төлөвшүүлнэ.
  2. Эрүүл, аюул осолгүй хөдөлмөрлөх мэдлэг олгож, санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хувь нэмрээ оруулах тогтолцоог бий болгоно.
  3. Ажлын байр бүрт тохирсон багаж, тоног төхөөрөмж, хамгаалах хэрэгслээр ханган аюулгүй, эрсдэлгүй, эрүүл ажлын байрны нөхцлийг бүрдүүлнэ.
  4. Эрсдлийг удирдах, цаг алдалгүй хянах, сайжруулах тогтолцоог нэвтрүүлнэ.
  5. Хамтрагч, харилцагч бүрт эрсдэлгүй үйлчилгээг хүргэж тэдний эрүүл мэнд, өмч хөрөнгийг хамгаална.
  6. Монгол Улсын хууль, тогтоомжийг мөрдөн ажиллана.
  7. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоогоо олон улсын стандарт, жишигт хүргэнэ.
  8. Тасралтгүй сайжруулна.