Үйлдвэрийн танилцуулга

Since2010

Бид импортын бүтээгдэхүүнийг орлох, зардал хэмнэх зорилтын хүрээнд технологийн судалгаа, хөрөнгө оруулалт хийж  2010 оноос Олон улсын UL стандартууд (Underwriters Laboratories), АНУ-ын “Plasteel International Inc” компанийн “ELUTRON” технологиор шатахуун хадгалах зориулалттай, 100 м3 хүртэлх багтаамжтай, файбергласс давхар хана бүхий ган сав, бусад ган савуудыг эх орондоо үйлдвэрлэж байна. Манай бүтээгдэхүүн нь Монгол улсад үйлдвэрлэсэн UL сертификаттай анхны бүтээгдэхүүн, олон улсад хүлээн зөвшөөрөгдөх бүтээгдэхүүн болсноороо онцлог бөгөөд савыг “давхар хамгаалалтын систем”, полиэтилен шугам хоолой, худаг зэрэгтэй хамт ашигласнаар ШТС-ын экологийн аюулгүй байдал наад зах нь 30 жилийн баталгаатай болж байна.

Бид төрөл бүрийн савыг:

-  Зориулалт

  • Шатахуун хадгалах
  • Цахилгаан генераторын түлш хангамжийн
  • Бохирын системын 

-  Байрлал

  • Газар болон ил, босоо болон хэвтээ байрлах

-  Багтаамж

  • 0 - 100'000 литр

-  Хэлбэр

  • Цилиндр ба дөрвөлжин

-  Хийц

  • Дан ханатай
  • Давхар ханатай
  • Олон тасалгаатай 

зэрэг захиалагчийн хэмжээ загвараар үйлдвэрлэж байна.