ХАБЭА, БО

Бид уур амьсгалын өөрчлөлт, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад хувь нэмэр оруулж экологийн ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй, ашиглалтын зардал бага, үр ашигтай, тэргүүний техник технологитой бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэгч болон нийгэмд хүргэнэ.

Бид өөрийн эрчим хүч, түүхий эд, цаас, усны хэрэглээгээ, хог хаягдлыг бууруулна.

Байгаль орчинд үзүүлэх нөлөөг байнга хянаж, үнэлж, нөлөөллийг бууруулах зорилтуудыг тавьж, ахиц дэвшлийг хэмжиж мэдээлж байна.

  1. Бизнес, бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх зорилт:
  • Шин‎ээр барих, өргөтгөх, шин‎эчлэх газрын тосны бүтээгдэхүүний барилга байгууламж, агуулах, шатахуун түгээх станц, шингэрүүлсэн хийн байгууламжийн зураг төсөл зохиохдоо байгаль орчныг нефтийн бүтээгдэхүүний бохирдлоос сэргийлэх, эрчим хүчийг хэмнэлттэй технологи, техникийн шийдэл, харьцуулалт, давуу талыг захиалагч талд заавал эхлэн танилцуулж байна.
  • Зураг төсөлд тоног төхөөрөмж, материалыг сонгож төлөвлөх, тэдгээрийг гадаадаас нийлүүлэх, худалдахдаа уур амьсгалын өөрчлөлт, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад сайн үр нөлөөний талаар харьцуулсан судалгаа, тооцоог танилцуулж байна.
  • Өөрийн үйлдвэрлэдэг газрын тосны бүтээгдэхүүний сав, тоног төхөөрөмж, барилгын материалын үйлдвэрлэлд жил бүр 2-оос доошгүй байгаль орчинд ээлтэй технологи, материалыг нэвтрүүлж байгаль орчин болон нийгэмд үзүүлэх сайн нөлөөг хэмжиж үнэлж, мэдээлж байна.
  • ШТС-ын “Давхар хамгаалалтын систем”-ын байгаль орчин, аюулгүй ажиллагаа, эрчим хүчний ач холбогдлыг илүү эрчимтэй таниулна.

        2. Компани өөрийн дотоод үйл ажиллагаа /2024-2027 он/-ны талаарх зорилт:

  • Эрчим хүч: Компанийн нийт ашиглагдаж буй тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн 2%-г эрчим хүчний хэмнэлттэй болгоно.      
  • Сэргээгдэх эрчим хүч: Сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг 2 дахин нэмэгдүүлнэ. 
  • Ус: Компанийн ахуйн усны хэрэглээг 5%-иар хэмнэнэ.
  • Хог хаягдал: Компанийн нийт хог хаягдлаас дахин боловсруулах боломжтой хаягдал 20%-д хүргэнэ.
  • Ногоон байгууламж: Компанийн нийт талбайд эзлэх ногоон байгууламжийг жил тутамд 5%-иар нэмэгдүүлнэ.
  • Хууль, эрхзүй: Байгаль орчны хууль эрх зүйн нийцлийг 90% хүртэл хангах.
  • Сургалт: Нэг ажилтанд ноогдох Байгаль орчны сургалтын хүн цагийг жилд 2 цагаар нэмэгдүүлнэ.

Бид эрсдэлгүй хөдөлмөрлөх бүхий л боломжийг бүрдүүлэхэд байгууллагын ажилчин бүр идэвхтэй оролцох, санал бодлоо илэрхийлэх, удирдлагын зүгээс шаардлагатай нөөц, мэдлэгээр тасралтгүй хангах Хөдөлмөрийн Аюулгүй Байдал, Эрүүл Ахуйн удирдлагын тогтолцоог нэвтрүүлж нийт ажиллагсад, хамтрагчид, харилцагчдын эрх ашигт нийцсэн үйл ажиллагаа эрхэлнэ.

Энэхүү бодлогод хүрэхийн тулд зорилт нь:

  1. Монгол Улсын ХАБЭА-н тухай хууль, бусад холбогдох хууль, тогтоомж, стандарт мөрдөн, хэрэгжүүлж, ажиллана.
  1. ISO 45001:2018 ХЭМАБ-н удирдлагын тогтолцооны стандартын нэвтрүүлэлт хийж, тасралтгүй сайжруулна.
  1. Хамтрагч, харилцагч, сонирхогч талуудад эрсдэлгүй үйлчилгээг хүргэнэ.
  1. Эрсдлийг зөв тодорхойлж, үнэлж, хянана.
  1. Эрүүл, аюулгүй ажлын байр бий болгоно. 
  1. Бид шинэ шинэлэг техник, тоног төхөөрөмжийг эрэлхийлж, ажилтан бүрийг чадамжуулж, мэдлэг олгох, санал бодлоо чөлөөтэй илэрхийлнэ.
  1. Ажилтан би өдөр тутам, ажлын байранд өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангахад идэвхитэй, хариуцлагатай хандана.
  1. “Үл буруутгах зарчим”-аар ажиллана.