“ШТС-ЫН САВЫГ СУУРИЛУУЛАХАД АНХААРАХ АСУУДАЛ”
ШТС-ын савыг суурилуулах үед болон ашиглалтын үед хэв гажилт үүсэхээс сэргийлэхийн тулд дараах асуудалд онцгой анхаарах шаардлагтай байдаг Тухайлбал:
-
Хөрсний хайгуулын судалгаа хийхдээ яг сав суурилуулах хэсэгт өрөмдлөг хийж хөрсний дүгнэлтийг хийх,
-
Хөрс нь цэвдэгтэй, хөлдөх үедээ түрэлт овойлт үүсгэдэг, хөрсний ус нь сав суурилуулах түвшингээс дээш тохиолдолд хамгаалах арга хэмжээ авах,
-
Савыг суурилуулах, булах, нягтруулах ажиллагааг савны үйлдвэрлэгчийн зааврын дагуу гүйцэтгэх зэрэг юм.
Үүнээс савны хүнхээлийг булах, нягтруулга хийх ажилд технологийн алдаа гаргах нь нийтлэг тохиолддог бөгөөд үүнээс үүдэн савны доод хэсэг болон диаметрийн дагуу хэв гажилт үүсэх нөхцөл бий болдог. Ялангуяа савны диаметрийн хэвтээ тэнхлэгээс доошхи 1/4 хэсэг нь савны “тулгуур” –ын үүргийг гүйцэтгэх тул энэ хэсэгт хоосон орон зай үлдэх, нягтруулга хангалтгүй хийх, хөрсний усны нөлөөгөөр нягтруулсан материал шилжихээс сэргийлэх, түүнчлэн булах материалыг зөв сонгох, нягтруулгын ажлыг технологийн дагуу хийхэд анхаарах хэрэгтэй.
Савыг булах, нягтруулах ажлыг зөв, чанартай хийх, савны хэв гажилтаас сэргийлэхэд зориулан олон улсын NFPA-30, NFPA-31A, API RP 1615 стандартуудад зөвшөөрөгдсөн, олон улсад нийтлэг мөрддөг “RP100 Installation of Underground Liquid Storage Systems – Шингэн хадгадах системийг газар доор суурилуулах зөвлөж”-ийн (https://www.pei.org/rp100) “5.1-Backfilling - Савыг булах” хэсгийг танилцуулж байна.
ХЭВТЭЭ ЦЛИНДР САВЫГ ГАЗАР ДООР СУУРЬЛУУЛАХ ЗӨВЛӨМЖ
САВ БУЛАХ АЖИЛ:
5.1. Ерөнхий. Савыг хүнхээлд байрлуулахдаа болгоомжтой ажиллах, зөвшөөрөгдсөн булах материалыг ашиглан нягтруулах нь газар доорх савыг хамгаалахад чухал үүрэгтэй.
Саванд хэв гажилт үүсэх, зэврэлтээс хамгаалах будаг, бүрхүүл гэмтэхэд дараах нийтлэг хүчин зүйлс нөлөөлнө. Үүнд:
-
Зөвшөөрөгдөөгүй булах материал ашиглах
-
Булах материалыг хүнхээлд хийх болон нягтруулахдаа буруу эсвэл хангалтгүй хийх,
-
Хүнхээлд хог, хаягдал эсвэл чулуу үлдэх
-
Савны доод 1/4 хэсэг (савны даац авах хэсэг)-т хоосон орон зай үлдэх
-
Булсан материалын шилжих хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээг буруу хийсэн,
5.2. Хүндрүүлэгч шингэн. Булалтын ажил дуусах хүртэл хүндрүүлэгч шингэн болгож ус хийж болно. Хэрэв ус хийсэн тохиолдолд булалтын ажил дууссаны дараа сайтар цэвэрлэх хэрэгтэй.
Тайлбар:
-
Савыг хөвөхөөс сэргийлэх байнгын хэрэгсэл /анкер/-ыг суурилуулах, зам талбайг хийж дуусахаас өмнө савыг хөвөхөөс байнга сэргийлж байх хэрэгтэй.
-
Савны хүнхээлд ус орохоос байнга хамгаалах хэрэгтэй
АНХААРУУЛГА: Газрын тосны бүтээгдэхүүн хадгалаж байсан болон үлдэгдэлтэй савыг хийн
5.4. Дан ханатай ган, компосит (файбер) болон Давхар ханатай савыг булах материал. Булах материал нь цэвэр, сайтар буталсан, чөлөөтэй урсах, зэврүүлэх нөлөөгүй, химийн өөрчлөлтөд орохгүй материал (тухайлбал элс, буталсан чулуу, эсвэл хайрга) байна. Зөвшөөрөгдөх булах материалыг сонгох болон булах үйл ажиллагаанд савны үйлдвэрлэгчийн сав суурилуулах зааврыг мөрдөнө. Булах материал нь сав болон зэврэлтээс хамгаалах будаг бүрхүүлийг гэмтээхүйц хог хаягдал, хад чулуу, мөс, цас, органик материал зэрэг байж болохгүй бөгөөд нягтруулгыг зөв хийх боломжтой байх ёстой.
|
Зураг 5-1. Зөвшөөрөгдсөн булах материалууд. Сав үйлдвэрлэгчид хэд хэдэн төрлийн булах материалыг хүлээн зөвшөөрдөг. Үүнд: элс, хайрга, буталсан чулуу багтана. Хайрга, буталсан чулуу нь харьцангуй өөрөө нягтрах чадвартай тул гар болон механик аргаар нягтруулахад хялбар байдаг.
Жич: 1 инч = 25.4 мм, 3/4 инч = 19 мм,
1/2 инч = 12 мм, 1/4 инч = 6 мм болно.
|
5.5. Дан ханатай ган, компосит (файбер), Давхар ханатай савыг суурилуулах. Хүнхээлийн ёроолыг сайтар тэгшилж, бетон суурны дээр булах материал /элс/-ыг хамгийн багадаа 1 фут (300мм) хүртэл зузаантай дэвсэнэ. Савны доод 1/4 хэсэгт булах материалыг болгоомжтой, зөв хийж савыг жигд тулсан эсэхийг шалгаж, технологийн дагуу нягтруулгыг хийнэ. Савны булалт, нягтруулгыг хийхдээ сав болон зэврэлтээс хамгаалах будаг, бүрхүүлийг гэмтэхээс сэргийлж технологийн дагуу гүйцэтгэнэ.
Зураг 5-2. Булах материалыг зөв сонгох, булах, нягтруулах нь суурилуулалтын дараа сав болон шугам хоолойг хэв гажилтанд оруулахгүй байх чухал ач холбогдолтой.
5.6. Файберглаз савыг булах материал. Булах материал нь цэвэр, сайтар буталсан, чөлөөтэй урсах, зэврүүлэх нөлөөгүй, химийн идэвхигүй материал байна. Файберглаз савны стандартын булах материал нь дайрга ба буталсан чулуу байдаг. Үйлдвэрлэгчээс зөвшөөрсөн тохиолдолд элсийг хэрэглэж болох бөгөөд үйлдвэрлэгчийн зөвлөмжийг дагана. Булах материалын шинж чанар болон нягтруулах үйл ажиллагааны талаар үйлдвэрлэгчийн суурилуулалтын зөвлөмжөөс харна уу. Булах материал нь савыг гэмтээж болох хог хаягдал, хад чулуу, мөс, цас, эсвэл органик материал агуулаагүй байх ба нягтруулалтыг зөв гүйцэтгэх боломжтой байна.
5.7. Файберглаз савыг байрлуулах, булах: Хүнхээлийн ёроолыг сайтар тэгшилж, бетон суурин дээр хамгийн багадаа 1 фут (300мм) хүртэл зузаан булах материал /элс/ хийнэ. Савны доод 1/4 хэсэгт булах материал нь савыг найдвартай жигд тулсан эсэхийг шалгаж, технологийн дагуу нягтруулга хийнэ. Савны эргэн тойрон болон савны дээр булах материалыг хийх, нягтруулга хийх үедээ савыг гэмтхээс сэргийлнэ.
5.8. Нягтруулалт хийх. Савны суулт үүсэх, сав хөдлөхөөс сэргийлж дэвссэн болон булсан материал нь савыг найдвартай тулсан эсэхийг сайн шалгана. Булах материалыг хүнхээлд 300-450 мм-ээр хийж үе тутамд нягтруулна. Энэ үйл ажиллагааг савны босоо тэнхлэгийн дагуу хамгийн багадаа өндрийн 60% хүртэл мөрдөнө. Нягтруулгыг механикаар хийх үед савыг гэмтээхээс сэргийлж, болгоомжтой ажиллана.
Хайрга, дайрга болон буталсан чулуу нь харьцангуй өөрөө нягтрах чадвартай. Гэхдээ савны доод 1/4 хэсэгт хоосон орон зай үлдэх, нягтруулга хангалтгүй болохоос сэргийлж булах материалыг анхааралтай хийж нягтруулна.
5.9. Савны хэв гажилтыг хэмжих. Савыг булах ажиллагааг буруу хийснээс үүдэн газар доор суурилуулсан савны хэмжээсүүдэд өөрчлөлт орж болзошгүй байдаг. Савны босоо тэнхлэгийн дагуу үүсэх гажилт нь савны доод дэвсгэрийг буруу хийх, савны доод 1/4 хэсгийн булах материалд хоосон орон зай үлдсэн, эсвэл савны хажуу хэсгээр нягтруулга муу хийснээс үүднэ. Савны гажилт зөвшөөрөгдөх хэмжээнээс илүү үүсэх нь булсан материал савны доод хэсэгт сайн тулгуур болж чадаагүй, эсвэл анкерийн бэхэлгээний оосрыг хэт чангалсантай холбоотой байдаг.
Савны булалт, нягтруулгын чанарыг баталгаажуулах үүднээс савны хэв гажилтыг хэмжих хэрэгтэй. Савны үйлдвэрлэгч бүр савны гажилтын зөвшөөрөгдөх дээд хэмжээг тогтоодог. Хэрэв суурилуулагдсан савны гажилт зөвшөөрөгдөх хязгаараас хэтэрсэн бол сав үйлдвэрлэгчээс зөвөлгөө авах хэрэгтэй.
|
Зураг 5-3. Механикаар нягтруулалт хийх. Механик нягтруулагч ашиглахдаа савны хана болон зэврэлтээс хамгаалах бүрхүүлийг гэмтээхээс болгоомжлох хэрэгтэй.
|
5.10. Шүүрүүлэх материал. Шүүрүүлэх материал нь гео-текстил даавуун (фабрик) материал бөгөөд хөрсний ус нэвтрэх үед булсан материалуудын шилжих хөдөлгөөнөөс сэргийлэхэд зориулан ашиглана. Тэдгээрийг савны хүнхээлд суурилуулах бөгөөд материалыг зөв сонгосон тохиолдолд хөрс болон саванд хадгалж буй бүтээгдэхүүний ачааллын нөлөөгөөр сав гэмтэхээс сэргийлнэ. Гэхдээ уг материалын хийц, бүтэц, механик шинж чанарууд нь маш олон төрөл байдаг тул материалыг зөв сонгох нь чухал юм.
Шүүрүүлэх материалыг савны хүнхээл, тогтворгүй хөрс, чийгтэй нойтон хөрс болон буцааж булах материалын зааг хэсэгт ашигласнаар савны суурь хэсгийн булсан материал алга болох, багасах, шилжихээс сэргийлнэ. Түүнчлэн нэг хүнхээл дотор өөр өөр булах материалууд ашиглах, тухайлбал элс болон хайрга ашиглах бол элсний нарийн ширхэгтэй хэсэг хайрганд нэвчиж нүх хоосон орон зай бий болохоос сэргийлж элс болон хайргыг энэ төрлийн шүүрүүлэх фабрик даавуун материалаар тусгаарлана.
АНХААРУУЛГА:Тусгаарлах материалыг барилга угсралтын ажлын үед хөрсний нуралтаас хамгаалахад ашиглаж болно.
|
Зураг 5-4. Тусгаарлах материал. Хөрсний шилжилт болон савны тулгуур алдагдахаас сэргийлэхийн тулд үндсэн хөрс болон булах материалыг тусгаарлахад ашиглана.
|
5.11. Барилга угсралтын ажлын туслах тоног төхөөрөмж. Барилгын ажлын үед технологийн худгууд, холболтын хайрцаг, шугам хоолой зэрэг хэрэгсэлд түр тулгуур ашиглана. Барилгын ажлын үед савыг аливаа ажлын тулгуур байдлаар ашиглахыг хориглоно. Савыг булахдаа түр тулгууруудыг зайлуулах хэрэгтэй.
|
Зураг 5-5. Булах ба нягтруулах. Савыг булах материалаар хийсэн 1 фут(300 мм) зузаатай дэрэн дээр суурилуулна. Савнуудыг хооронд нь болон хүнхээлийн ханааас 2 фут-ээс (600мм) багагүй зайтай суурилуулна. Савны доод 1/4 хэсэгт булах материалыг хийх, нягтруулахдаа онцгой анхаарах хэрэгтэй (хоосон орон зай үлдээхгүй,сайн нягтруулах).
|