Rockwell Automation

Бид та бүхэнд АНУ-ын Rockwell Automation буюу үйлдвэрлэлийн автоматжуулалт болон мэдээллийн технологийн үйлчилгээ үзүүлэгч Америкийн тэргүүлэгч компанийн Газрын тосны бүтээгдэхүүний агуулахын автоматжуулалтын TAS системийг санал болгож байна.

Rockwell Automation нь 1903 онд байгуулагдсан, дэлхийн 80 гаруй улсад 22,000 ажилчидтай, төв оффис нь Wisconsin мужийн Milwaukee хотод байрладаг, үйлдвэрлэлийн автоматжуулалт болон мэдээллийн технологийн үйлчилгээ үзүүлэгч, 2017 оны глобал худалдааны хэмжээ нь 6,3 тэрбум доллар, Fortune-500 жагсаалтад ордог хувьцаат компани юм.

  

                     

 

Бүтээгдэхүүн:

Үйлдвэрлэлийн Хяналтын Систем, хөдөлгүүрийн хяналтын төхөөрөмж, мэдрэгч төхөөрөмжүүд, сүлжээний технологи, аюулгүйн технологи, программ хангамж

Үйлчилгээ:

Rockwell Automation нь системийн загвар, зураг төслөөс эхлүүлээд үйлдвэрлэл, угсралт, болон захиалагчид төслийг хүлээлгэн өгөх хүртэлх нэгтгэсэн цогц үйлчилгээ үзүүлэх бөгөөд системийн засвар үйлчилгээ, сайжруулалт, зайн хяналт удирдлага болон сургалтын үйлчилгээг багтаасан байдаг.

Rockwell Automation нь үйлдвэрлэлийн бүхийл салбарт автоматжуулалтын төсөл хэрэгжүүлдэг бөгөөд манай Газрын Тосны Бүтээгдэхүүний салбарын хувьд Агуулахын Савны хэмжилт болон бүртгэл, Авто Ачих системийн бүртгэл тооцоог хянах удирдах шийдэл болон үйлчилгээ үзүүлдэг юм.

 

  1. Integrated Terminal management- Агуулахын нэгдсэн удирдлагын систем
  2. Process Control System - Үйлдвэрлэлийн процессын хяналтын систем
  3. Safety Control System – Аюулгүйн хяналтын систем
  4. Motor Control System(MCS) – Хөдөлгүүрийн Хяналтын Систем
  5. Truck Management system – Автоцистернээс бүтээгдэхүүн Ачих Буулгах хяналтын систем
  6. Communication system& ERP interface  – 3 дагч талын системтэй холбогдох болон байгууллагын дотоод удирдлагын системтэй холбогдох шийдлүүдтэй билээ.