НЭГДСЭН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 45001:2018, ISO 14001:2016 СТАНДАРТУУДЫГ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

Манай хамт олон Нэгдсэн менежментийн тогтолцооны стандартуудыг нэвтрүүлэх зорилтын хүрээнд Байгаль орчны менежментийн тогтолцоо ISO 14001:2016 стандартыг амжилттай нэвтрүүлж MNAS, IAF итгэмжлэлийн байгууллагаар итгэмжлүүлэн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “SFCS” ХХК-аас гэрчилгээ хүлээн авлаа. 

Манай “Байгаль орчны бодлого” нь:

“Бид уур амьсгалын өөрчлөлт, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад хувь нэмэр оруулж экологийн ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй, ашиглалтын зардал бага, үр ашигтай, тэргүүний техник технологитой бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэгч болон нийгэмд хүргэнэ.

Бид өөрийн эрчим хүч, түүхий эд, цаас, усны хэрэглээгээ, хог хаягдлыг бууруулна.

Байгаль орчинд үзүүлэх нөлөөг байнга хянаж, үнэлж, нөлөөллийг бууруулах зорилтуудыг тавьж, ахиц дэвшлийг хэмжиж мэдээлж байна”

Бодлогын хүрээнд бид газрын тосны бүтээгдэхүүнийг хүлээн авах, хадгалах, тээвэрлэх, түгээх технологид байгаль орчин, хүний эрүүл мэндэд хор нөлөөгүй орчин үеийн техник технологийн судалгаа хөгжлийн ажилд хөрөнгө оруулалт хийх, дэвшилттэй талыг харилцагч нартаа танилцуулах, зураг төсөлд тусгах, хэрэгжүүлэх зэрэг зорилтуудыг хэрэгжүүлэх болно.

2024 оны 12 дугаар сард “Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцоо”-ны ISO 45001:2018 стандартын 3 дахь удаагийн давтан баталгаажуулалтыг хийлээ.

Одоо манай хамт олон ISO 9001 стандартыг Байгууллагын нөөцийн удирдлагын ERP системтэй хамт  нэвтрүүлэх төсөл хэрэгжүүлж байна.

“Аюулгүй, байгальд ээлтэй технологийг хамтран бүтээе”

ХАРИЛЦАГЧ, ЗАХИАЛАГЧ, АЖИЛТНУУДДАА АЖЛЫН ӨНДӨР АМЖИЛТ ХҮСЬЕ.