ЭМЯ-ны харъяа Хүүхдийн төв сувилалд хандив өргөв.

Манай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд шинэ оныг угтан ЭМЯ-ны харъяа Хүүхдийн төв сувилалд нярайн шарлалт хэмжих “Биллиметр” багажийг “Мед Импорт Монгол” ХХК-аас худалдан авч, хандивлав.

“Эм Пи Ай” Консалтантс ХХК-г төлөөлөн Барилгын алба хариуцсан Дэд захирал Э.Энхсайхан, Санхүүгийн алба хариуцсан Дэд захирал Б.Долгормаа, Мэдээлэл технологийн инженер Т.Оргил нар сувиллын Нярайн тасгийн эрхлэгч Т.Цолмон, Ахлах сувилагч Ц.Байгалмаа нарт хүлээлгэж өгсөн болно.

Монгол Улсын ирээдүй үе эрүүл байж, сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.