Flomax - Өндөр хурдны цэнэглэх систем

 

Австралийн JSG-н Flomax International компани нь өндөр хурдны түлш болон тос, тосолгооны шингэн дамжуулах систем үйлдвэрлэлийн салбарт дэлхийд тэргүүлэгч компани юм.

https://www.jsgindustrial.com/

Уул уурхай, барилга, хүнд даацын хөдөлгүүр, авто машин, хөдөө аж ахуй, далайн тээврийн хэрэгсэл, машин механизмд Дизель түлш болон хөдөлгүүрийн тос, хөргөлтийн шингэн, гидравлик шингэн зэрэг тос, тосолгооны материалыг хурдан аюулгүй цэнэглэх боломжийг олгодог.

 

Түлш болон тос, тосолгооны шингэн дамжуулах систем (Diesel & Fluid Transfer Systems) -ийг ашигласнаар хэрэглэгч үйлчилгээний ажилчид болон техникийн бүрэн бүтэн аюулгүй байдлыг ханган бохирдол үүсгэхгүйгээр богино хугацаанд ээлжит засвар үйлчилгээг хийх боломжийг олгодог давуу талтай.

Flomax - Өндөр хурдны цэнэглэх системд:

  1.  Өндөр хурдны хошуу:
    1. Стандарт хурд 151-600 л/мин,
    2. Стандарт хурд 151-900 л/мин,
    3. Өндөр хурд 1500 л/мин,
  2.  Эргэх холбогч,
  3.  Хүлээн авагч холбогч,
  4.  Хулгайн алдагдлаас сэргийлсэн хүлээн авагч холбогч,
  5.  Түргэн холбогчууд,
  6.  Амьсгалах хавхлага.