Зэврэлтаас хамгаалах

Метал хийцийг зэврэлтээс хамгаалах, бетон хийц, шал, усан сангийн бүрхүүл хийх үйлчилгээ

 

Нэг: Металл гадаргууд:

 

Металын гадаргууг зэврэлтээс хамгаалах будаг нь энгийн усан болон тосон суурьтай будгаас их ялгаатай. Энгийн будаг нь шингэн, нэг бүрэлдэхүүнтэй, гадаргууг олон төрлийн өнгөтэй, гоё=х зорилгоор ашигладаг бол зэврэлтээс хамгаалах будаг нь хоёр бүрэлдэхүүнтэй, хувийн жин 1,3 гр/см3 ээс дээш, өтгөн, эпокси, полиуретан суурьтай, 2-3 үеэр 150-1000 микрон зузаанаар буддаг   тул бид зэврэлтээс хамгаалах бүрхүүл гэж нэрлэдэг, манайхны “резин будаг” будаг юм.

Технологийн дагуу гүйцэтгэж 10 жилийн баталгаа өгдөг, гэхдээ доод тал нь 20 жилд хуурахгүй, өнгө чанар алдагдахгүй, ус, чийг, химийн бодис, нефтийн бүтээгдэхүүнд тэсвэртэй, байгаль орчны нөлөөлөлд маш тэсвэртэй, гялалзсан сайхан өнгөтэй.

Бүрхүүл тавих хамгийн чухал техникийн шаардлага нь метал гадаргууд механик багаж, сандбласт технологиор 50-70 микроны барзайлт үүсгэн цэвэрлэнэ. Цэвэрлэгээг ISO12944 "Corrosion protection of steel structures by protective paint systems" стандартын дагуу гүйцэтгэдэг. Цэвэрлэгээний түвшин нь бүрхүүл будгуудад өөр өөр байдаг, элснээс гадна металл үрэл, байгалийн гранит чулуу, усийг өндөр  даралтын багаж ашиглана.

Эхлээд барзайлгасан гадагууг тэгшлэх, металл болон өнгө будгийг барьцалдуулах зорилготой эпокси суурь бүрхүүлийг хийнэ. Үүний дараа 2,3 –р үе буюу хамгаалалтын полиуретан бүрхүүлийг хийдэг. Бүрхүүл будгийг 200 Бар-ын даралттай зориулалтын төхөөрөмжөөр гүйцэтгэдэг. Газрын тосны салбарт шатахууны ган савны гадна, дотор гадаргууд хийж байна.

 

Хоёр: Барилга, дэд бүтцийн  салбарт:

Барилгын салбарт металл каркас, барилгын шат, багана, дам нуруу, авто замын гүүр зэрэг агаартай шууд харьцах, ус чийгтэй орчинд байх металл хийцүүд, тоног төхөөрөмж, түүнчлэн галын ус, ундны усны  ган сав зэрэгт урт хугацаанд зэврэлтээс хамгаалахад бүрхүүлийг ашиглаж байна.

Мөн эпокси, полиуретан бүрхүүлийг бассейн, усан сангийн доторлогоо, автограж, агуулах, засварын газар зэргийн бетон шал, хийц, мөн металл хийцийг 3 цагаас доошгүй хугацаанд галаас хамгаалах зориулалтаар хэрэглэнэ.

Бүрхүүл будаг нь хадгалалтын хугацаа богино тул энгийн будаг шиг их нөөцийг Монголд бүрдүүлэх боломжгүй, тухайн захиалгатай ажилд зориулан үйлдвэрт захиалж авдаг, манай компанийн хувьд эдгээр бүрхүүлийн ажлыг 10 гаруй жил хийсэн туршлагатай, бүх төрлийн техник хэрэгсэлтэй тул захиалга авч үйлчилнэ.