Шатахуун түгээх станц

Манай компани газрын тосны барилга байгууламжийн угсралтын чиглэлээр 2002 онд Бадрал шатахуун түгээх станцын угсралтын ажлыг гүйцэтгэж үндэс сууриа  тавьсан. Шатахуун түгээх станцын барилга угсралтын ажлыг бид нийт 90 орчим хүний бүрэлдэхүүнтэйгээр үүнээс 40 гаруй  нь  15-аас дээш жил ажилласан туршлагатай, мэргэжлийн ажилчидтайгаар гүйцэтгэж байна. Бид нийт 111 ширхэг Шатахуун түгээх станцын 62 ширхгийг шин‎ээр барих, 49 ширхгийг өргөтгөн шинэчилж, технологийн тоног төхөөрөмжийг угсарч суурилуулан туршилт тохируулга хийх, технологийн барилга байгууламж болон зөөврийн шатахуун түгээх станц, металл хийцийг үйлдвэрлэж угсралтын ажлыг чанарын өндөр түвшинд гүйцэтгэсэн билээ.

 

Манай компани ШТС-ын полиэтилин (PE, хуванцар) хоолой, худаг, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч Franklin Fueling Systems (FFS)-ийн бүтээгдэхүүнийг Монголын зах зээлд оруулан ирж худалдаа, угсралт суурилуулалтын ажлыг гүйцэтгэж байна.

Бид бүтээгдэхүүний байнгын нөөцийг Монголд бий болгох, захиалагч нар угсралтыг өөрсдөө гүйцэтгэх бололцоог бүрдүүлэх замаар хөрөнгө оруулалтын зардлыг бууруулах зорилт тавин ажиллаж байна. Тухайлбал Петровис, НИК ХХК-нд зориулан “Хуванцар хоолойн системийн угсралт суурилуулалт” сургалтыг Улаанбаатар хотод 2017 оны 5-р сард зохион байгуулж  үйлдвэрлэгчийн албан ёсны гэрчилгээг олгов.

Хуванцар хоолой, худгийг зориулалтын гагнуурын багажаар хайлуулж гагнах, угсарч суурилуулахад маш хялбар, цаг хугацаа болон зардал багатай, ашиглалтын хугацаа урт, зэврэхгүй, шатахуун дамжуулалтын үеийн үрэлтийн алдагдал бага зэрэг олон давуу талтай билээ.

  • Бүтээгдэхүүний давуу тал:
  1. ШТС-ын сав, буулгах худгийг автомашины зорчих, цэнэглэх талбайн доор суурилуулан ашигласнаар газрын ашиглалтыг сайжруулах, бага талбайд ШТС байгуулах,
  2. Олон улсын чанарын баталгаа, UL сертификаттай давхар ханатай MPI-Elutron сав, Franklin Fueling Systems-ийн полиэтелин хоолой, худаг, ширмэн таг зэрэг хэрэгслийг ашиглан богино хугацаанд барьж байгуулах,
  3. Газар доорх байгууламж наад зах нь 30 жилийн баталгаатай, байгаль орчинд сөрөг нөлөөгүй, гоожилт шүүрэлтийг тогтмол хянах боломжтой.

Түүнчлэн барилгын компани, захиалагчдад дээрх сав, шугам хоолой, хэрэгсэл, түүний угсралтын багаж хэрэгслийг нийлүүлэх, зөвлөгөө өгөх, сургалт явуулж байна.