Бидний тухай

 “Эм Пи Ай Консалтантс” ХХК нь газрын тос, хийн бүтээгдэхүүний хангамжийн салбарт инженерийн зөвөлгөө өгөх, зураг төсөл боловсруулах, барьж байгуулах, тоног төхөөрөмж, сэлбэг материал нийлүүлэх, засвар үйлчилгээ үзүүлэх зорилгоор 2000 онд байгуулагдан 19 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байна.

Манай хамт олон газрын тосны бүтээгдэхүүнийг хүлээн авах, хадгалах, түгээх, тээвэрлэх технологид байгаль орчин, галын аюулгүй байдал, манай орны цаг уурын онцлог, олон улсын стандарт, техник технологийн хөгжлийн чиг хандлагад нийцсэн орчин үеийн шилдэг технологиудыг нэвтрүүлэх, газрын тосны бизнес эрхлэгчидэд үр ашиг, бүтээмжээ дээшлүүлж зардлаа бууруулах, нөгөө талаас шатахуун хэрэглэгчийн аюулгүй, тохилог орчинд үйлчлүүлэх бололцоог бий болгоход чиглэсэн судалгаа хөгжил, инженерийн иж бүрэн үйлчилгээг үзүүлж газрын тосны салбарын техник технологийг шинэ түвшинд хүргэхэд бодитой хувь нэмрээ оруулж байна.

2016 оноос иргэний болон үйлдвэрлэл, оффисын барилга барих, барилгын материалын үйлдвэрлэлийн бизнесийг эхлүүлсэн. Загвар болгож орчин үеийн архитектур загвар, ухаалаг технологи бүхий 3900 м2 талбайтай өөрийн оффис-үйлдвэрлэлийн барилгыг өөрийн хөрөнгө оруулалт, ажиллах хүчээр барьж ашиглалтанд оруулсан.

Манай компани нь 30 гаруй инженерүүд, 60 гаруй мэргэжлийн үндсэн ажилтантай.

 

 

Онцлох үйл явдлуудаас:

  1. 2000 оны 11-р сард компани байгуулагдав.
  2. 2004 - Анхны ШТС-ыг Улаанбаатар, Эрдэнэт хотод барив. 
  3. 2004 – TechnipFMC компанийн Дистрибьюторын эрх авав.
  4. 2005 – OPW ES компанийн Дистрибьюторын эрх авав.
  5. 2006 - Английн Газрын тосны бүтээгдэхүүн, тэсрэх бодисын нийгэмлэг (APEA) -ийн гишүүнээр элсэв.
  6. 2006 – Gilbarco Veeder-Rook компанийн Дистрибьюторын эрх авав. ШТС-ын автоматжуулалтын төслүүдийг хэрэгжүүлж эхлэв.
  7. 2006-2007 - HBD Thermoid Inc, Pride Cast Metals Inc, Morison Bros Inc, Flex-ing Inc, Federal Process Corporation Inc Central Illinois Manufacturing Company Inc компанийн Дистрибьюторын эрх авав
  8. 2009 - Дэлхийн 80 гаруй улсын 1600 гаруй гишүүнтэй АНУ-ын Нефтийн Тоног төхөөрөмжийн Институт (PEI)-ийн гишүүнээр элсэв.
  9. 2009 - Honeywell Process Solutions компанийн Дистрибьюторын эрх авч анхны автоматжуулалтын төслийг хэрэгжүүлэв.
  10. 2009 - Монгол улсад анхны 3000 м3 багтаамжтай босоо ган савыг барив.
  11. 2010 - АНУ-ын “Plasteel International Inc” компанийн “ELUTRON”- файбергласс давхар ханатай ган савны үйлдвэрийг байгуулж UL сертификаттай анхны бүтээгдэхүүнийг Монгол улсад үйлдвэрлэж эхлэв.
  12. 2010-2011 - Оюу-толгойн уурхайн түлшний агуулахын зураг төсөл, тоног төхөөрөмжийн хангамж, угсралтын ажлыг олон улсын стандартаар гүйцэтгэж ашиглалтанд оруулав.
  13. 2011-Pump Solutions Group компанийн Дистрибьюторын эрх авав
  14. 2012- Улсын татварын газрын дээд шагнал тэргүүний татвар төлөгч "Хөх Дэвтэр" өргөмжлөлөөр шагнуулав.
  15. 2011- Franklin Fueling Systems компанийн Дистрибьюторын эрх авав.
  16. 2012 – Монгол улсад анхны 5000 м3 багтаамжтай босоо савыг барив.
  17. 2012 – Honeywell PS компанитай хамтран газрын тосны агуулахын автоматжуулалтын 4 дэх төслийг амжилттай хэрэгжүүлэв.
  18. 2013-2014 онд нийт 11 босоо сав бүхий агуулахуудыг Улаангом, Чойбалсан хотод байгуулав.
  19. 2015 - Замын-Үүд дэх “Шингэн түлш шилжүүлэн ачих байгууламжийн автоматжуулалт" төслийг амжилттай хэрэгжүүлэв. 
  20. 2015- Монгол улсад хамгийн анх удаа газар доорхи 400мм-ын голчтой 3800 метр урттай газар доорхи түлш дамжуулах шугам хоолойг байгуулав.
  21. 2016 - Achilles Mining APAC Community-ийн Уул уурхайн ханган нийлүүлэгч гишүүний эрх авав.
  22. 2016 – Үйлдвэр байгуулагдснаас хойш 25м3-100м3 багтаамжтай 350 дахь савыг үйлдвэрлэв.
  23. 2016-2017 - Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх буудлын Түлш хангамжийн системийн түлшний агуулах, нисэх онгоцны талбай доороос цэнэглэх гидрантийн системийг байгуулав.
  24. 2017 - WIKA Alexander Wiegand SE & Co компанийн Дистрибьюторын эрх авав.
  25. 2016-2017 онд 4000 м2 талбайтай өөрийн иж бүрэн оффисын барилгыг өөрсдийн хүчээр, орчин үеийн барилгын шилдэг технологиор барьж ашиглалтанд оруулав.
  26. 2018 - Уурхайн том оврын машинд түлш түгээх зөөврийн ШТС-ыг ORPAK - Fleet Fuel Management автоматжуулалтын системтэй үйлдвэрлэв.
  27. 2019 – Rockwell Automation Inc- компанийн Систем интеграторын гэрээ байгуулав.
  28. 2019 – Барилгын материалын худалдааны бизнес эхлэв.
  29. 2019 – Барилгын материалын анхны үйлдвэрлэл эхлэв. (Хөнгөн цагаан дүүжин тааз, барилгын хана, таазны угсралтын 10 төрлийн металл профил)

 

Компани үүсгэн байгуулагдахдаа газрын тосны салбарт хүрээлэн байгаа орчин, байгальд сөрөг нөлөөгүй, аюулгүй, эдийн засгийн хэмнэлттэй техник, техногийг нэврүүлэх зорилт тавьсан.

Тиймээс компанийн логоны өнгө нь байгалийн ногоон өнгөтэй, давхар ханатай саваар экологийн аюулгүй байдал, олон улсын газрын тосны салбарт түгээмэл хэрэглэдэг “Secondary Containment” буюу “Давхар Хамгаалалт”-ыг төлөөлүүлэн илэрхийлдэг билээ.

Олон улсын дэвшилтэд технологийг нэвтрүүлэх судалгаа хөгжлийн ажил, туршилт, хэрэглэгдэд шинэ технологийг танилцуулах, сургалт, зөвөлгөөн зохион байгуулах зэрэг хөрөнгө оруулалт хийж байна.

1990-ээд оны сүүлийг хүртэл газрын тосны бүтээгдэхүүний агуулах, шатахуун түгээх станцын техникийн бэлэн байдал, аюулгүй ажиллагааг дүгнэхэд гоожилт, шүүрэлт, нэвчилтийн тоо, бохирдсон газрын хэмжээг авч үздэг байсан бол манай хамт олны 2000 оноос нэвтрүүлсэн технологийн үр дүнд энэ асуудал үгүй болж салбарын техник технологи олон улсын түвшинд хүрсэн юм.

Нийгмийн хөгжилд бидний оруулж буй бас нэг том хувь нэмэр нь улсын татварыг бүрэн, хугацаанд нь төлж ирсэн.

Нийгмийн хариуцлагаа бүрэн хэрэгжүүлж ирснийг салбарын төрийн захиргаа, татварын байгууллагуудаас үнэлж дараах урамшуулалыг бидэнд олгосон.

  1. Барилга, Хот байгуулалтын яамнаас “2010 оны зураг төслийн шилдэг байгууллага” өргөмжлөл,
  2. Газрын Тосны Газраас “2010 оны газрын тосны салбарын шилдэг байгууллага” өргөмжлөл,
  3. Газрын Тосны Газраас “2015 оны шилдэг техник технологи нэвтрүүлэгч аж ахуйн нэгж” Хүндэт өргөмжлөл,
  4. 2012 онд Улсын Татварын Газрын дээд шагнал Тэргүүний татвар төлөгч "Хөх Дэвтэр" өргөмжлөл,
  5. 2007-2013, 2018 онуудад Чингэлтэй дүүргийн "Тэргүүний татвар төлөгч" өргөмжлөл  тус тус хүртсэн билээ