ШТС-ын хуванцар (полиэтилин) хоолой, худаг, хэрэгсэл

ШТС-ын технологийн дамжуулах ган хоолойн аюулгүй байдал, түүний ашиглалтын хугацаа богино зэрэг олон сөрөг нөлөөллийг багасгах зорилгоор олон арван шинэ технологи нэвтэрч байгаагаас энд хуванцар хоолой, технологийн худгийн талаар танилцуулж байна.

Хуванцар шугам хоолой нь ган хоолойг орлох болсноор  ШТС-д тавигдах галын аюулгүй байдал өндөржиж, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг хамгийн бага түвшинд хүргэж, шугам хоолойн гоожилт шүүрэлтийг тэглээд зогсохгүй дараахи давуу талуудтай юм, Тухайлбал: 

Зэврэлтэд тэсвэртэй: хуванцар шугам хоолой нь хөрсний шинж чанараас хамаарахгүйгээр зэврэлтэд тэсвэртэй байдаг.

Механик гэмтэлд тэсвэртэй: Хуванцар шугам хоолой нь орчны температураас хамаарах хөрсний шилжилт хөдөлгөөнд тэсвэртэйгээс гадна зарим төрлийн хуванцар хоолой нь байнгын хөдөлгөөнтэй автозамын доогуур тавихад зориулж ачааллыг нь тооцоолсон байдаг.

Ашиглалтын хугацаа урт: Хуванцар хоолой нь ISO/TR 9080:1992 стандартын шаардлагыг хангасан материалаар хийгддэг тул ойролцоогоор 30 гаруй жил засваргүйгээр ашиглах боломжтой.

Тээвэрлэх болон угсрах зардал хямд: Хуванцар хоолой нь ган хоолойг  бодвол хөнгөн тул ямар ч хэлбэрээр тээвэрлэх боломжтой.

Хуванцар хоолойн угсралт, гагнуур маш энгийн, хурдан байдгаараа онцлог.

Угсрах явцад өөрийн хүссэн хэмжээгээр тайрахад хялбар тохиромжтойгоос гадна гагнуурын хувьд цахилгаан гагнуурын төхөөрөмжийг ашигладаг. Энэ төрлийн гагнуур нь маш найдвартайгаас гадна холбогчийн төрөл, дамжуулах шингэн болон  хөрсний физик, химийн шинж чанарт тохируулан гагнуурын төрлийг сонгох боломжтой байдаг.

Холбогч хэрэгслүүд /гуравлагч, шилжүүлэг г.м/ нь үнийн хувьд металл холбогчоос хямд юм.

Жнь: Хөдөлмөр зохион байгуулалтыг зөв зохион байгуулсан тохиолдолд 4 савтай. 6-8 түгээгүүртэй ШТС-ын технологийн шугам хоолойн холболтыг 2 хүн ажлын 2 өдөрт дуусгах боломжтой.

ШТС-д дан ханатай эсвэл олон давхаргатай буюу давхар ханатай хуванцар хоолойг ашиглаж байна. Байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах зорилгоор дэлхий нийтэ давхар ханатай хуванцар хоолойг ашиглаж байгаа бөгөөд дараах давуу талуудтай:

  1. Маш уян хатан
  2. Бага температурт эсэргүүцэл сайн
  3. Хөсний ус, шүлтэнд тэсвэртэй,
  4. Химийн бодист тогтвортой /нүүрсхүчил, бензин, ДТ г.м/
  5. Цахилгаан гагнуурын холболтод найдвартай
  6. Шатахуун дамжуулалтын үрэлтийн алдагдал бага
  7. Хоолойн дотор хэсгийн нэвчилтийн эсрэг давхарга нь механик нөлөөллийг даах чадвартай, үрэлтийн элэгдэлд тэсвэртэй, температурын өөрчлөлтөд тэсвэртэй, ямар ч бүтээгдэхүүний чанарыг алдагдуулахгүй маш цэврээр дамжуулахад зориулагдсан байна.

Хуванцар хоолойн ирээдүй.

Хуванцар хоолой нь угсрахад хялбар, ашиглалтын хугацаа, баталгаат байдал зэрэг нь орчин үеийн ШТС-ын технологийн шугам хоолойн шаардлагыг бүрэн хангаж байгаа тул Америк улс болон Европын дийлэнх орнуудад ШТС-д ган хоолой ашиглахыг хориглсон байна.

Хөгжингүй орнуудад хуванцар хоолойн технологийг улам хөгжүүлэх, өргөн ашиглах чиглэлээр маш олон компаниуд судалгаа шинжилгээний ажил явуулж багагүй амжилтад хүрч байгаа нь энэ төрлийн бүтээгдэхүүний үнийг энгийн хуванцар хоолойн үнэнд хүргэж бууруулахад ихээхэн хувь нэмэр оруулж байна. 

Өнөөдөр ШТС-ын эзэн болон энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг компаниудын хувьд шатахууны зориулалтын хуванцар хоолойг ашигласнаар  ирээдүйн үйл ажиллагаандаа хийж байгаа асар том хөрөнгө оруулалт гэдгийг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч байна. 

ШТС-ын хуванцар хоолой, систем Монгол улсад.

Бид ШТС-ын  хуванцар хоолой, технологийн худаг, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлээр дэлхийн тэргүүлэгч Franklin Fueling Systems (FFS, http://www.franklinfueling.com)-ийн бүтээгдэхүүнийг 2005 оноос зах зээлд нэвтрүүлсэн. Бид зураг төсөл боловсруулах, угсралт суурилуулалтыг хийхийн зэрэгцээ өөрийн агуулахад бүтээгдэхүүний нөөцийг бүрдүүлэн захиалагч, барилгын гүйцэтгэгч байгууллагуудад сургалт зохион байгуулах, угсралтын сертификат олгох зэрэг үйлчилгээг үзүүлж байна.

Бүтээгдэхүүн нь  EN14125, UL971, IP2 сертификаттай, -40 хэмийн хүйтэнд ашиглах боломжтой.

Шатахуун хадгалах савыг ШТС-ын автомашины зорчих талбайн доор суурилуулан энэхүү хуванцар хоолой, худаг, хэрэгслийг ашигласнаар дараах ач холбогдолтой:

  1. Зам талбай, шугам хоолой зэрэг хөрөнгө оруулалтын зардал хэмнэх, бага талбайд ШТС байгуулах,
  2. Сав, буулгах байгууламж, түгээгүүрийн хоорондын зай хэмжээ багасах, үүний дүнд шинээр барих болон одоо ашиглаж байгаа ШТС-ын талбайн ашиглалтыг нэмэгдүүлэх зэрэг ач холбогдолтой.

Ган материал болон хуванцар хийцийн харьцуулалт жишээ:

Шатахуун төрөл:

6 төрөл

 

Савны тоо, байршил:

6 сав, хоёр байрлалд харьцуулав.

Түгээгүүрийн тоо:

3 түгээгүүр, 4 хошуутай

 

 

 

Харьцуулалт

Металл хийц

Савыг автомашины зорчих талбайн гадна байрлуулсан

Хуванцар хийц

Савыг автомашины зорчих талбайн доор байрлуулсан

 

  1. Шугам хоолой

1

Шугам хоолойн материал, Үйлдвэрлэгч

Ган хоолой, ОХУ

 

Полиэтилин РЕ 100, Franklin Fueling Systems, Англи улс

2

Зэврэлтээс хамгаалах

Таараар ороож битумдах, 4 мм-ээс доошгүй зузаантай

Шаардлагагүй

3

Гэр хоолойн материал

Шаардлагатай

Шаардлагагүй

5

Угсралтын ажлын хугацаа

20 хүн, 25-30 хоног

15 хүн, 10-15 хоног

6

Зарлагын хоолойд хэрэглэх 63 мм-ын хуванцар хоолой нь үйлдвэрээс 100 метрын уртаар ирдэг тул савны байрлалаас үл хамааран хоолойд залгаас орохгүй, хэрэглэгдэх холбох хэрэгслийн тоо нь тогтмол байна.

 

  1. Савны худаг, буулгах худаг

1

Худгийн материал, Үйлдвэрлэгч

Металлаар хийнэ

Полиэтилин, Franklin Fueling Systems, Англи улс

2

Зэврэлтээс хамгаалах

Газар доорхи хэсгийг  битумдах, дээд, дотор хэсгийг будах

Шаардлагагүй

3

Үйлдвэрлэх хугацаа

Савны 6 ш худаг – 28 хоног

Буулгах худаг – 4 хоног

Үйлдвэрийн бэлэн бүтээгдэхүүн

4

Суурилуулалт

Машин зорчих талбайн гадна (ногоон бүс) байрлана.

Машин зорчих талбайн доор, мөн талбайн гадна байрлуулж болно

Хуванцар худаг, талбайн ширмэн тагны давуу тал нь ШТС-ын газрыг үр ашигтай ашиглах, газар шороо, бетон талбайн зардал хэмнэх зэрэг ач холбогдолтой. Харьцуулсан ерөнхий төлөвлөлт үзнэ үү.