Зөвлөгөө

Орчин үеийн ШТС-ын технологийн шугам хоолойн хөгжлийн чиг хандлага

Орчин үед ШТС-ын технологийн дамжуулах ган хоолойн аюулгүй байдал, түүний ашиглалтын хугацаа богино зэрэг олон сөрөг нөлөөллийг багасгах зорилгоор олон арван шинэ технологи нэвтэрч байгаагаас энд зөвхөн хуванцар хоолойн талаар танилцуулж байна.

Хуванцар шугам хоолой нь ган хоолойг орлох болсноор  ШТС-д тавигдах галын аюулгүй байдал өндөржиж, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг хамгийн бага түвшинд хүргэж, шугам хоолойн гоожилт шүүрэлтийг тэглээд зогсохгүй дараахи давуу талуудтай юм, Тухайлбал:

Зэврэлтэд тэсвэртэй: хуванцар шугам хоолой нь хөрсний шинж чанараас хамаарахгүйгээр зэврэлтэд тэсвэртэй байдаг.

Механик гэмтэлд тэсвэртэй: Хуванцар шугам хоолой нь орчны температураас хамаарах хөрсний шилжилт хөдөлгөөнд тэсвэртэйгээс гадна зарим төрлийн хуванцар хоолой нь байнгын хөдөлгөөнтэй автозамын доогуур тавихад зориулж ачааллыг нь тооцоолсон байдаг.

Ашиглалтын хугацаа урт: Хуванцар хоолой нь ISO/TR 9080:1992 стандартын шаардлагыг хангасан материалаар хийгддэг тул ойролцоогоор 30 гаруй жил ямарваа нэг засваргүйгээр ашиглах боломжтой.

Тээвэрлэх болон угсрах зардал хямд: Хуванцар хоолой нь ган хоолойг  бодвол хөнгөн тул ямар ч хэлбэрээр тээвэрлэх боломжтой.

Угсрах явцад өөрийн хүссэн хэмжээгээр тайрахад хялбар тохиромжтойгоос гадна гагнуурын хувьд цахилгаан гагнуурын төхөөрөмжийг ихэвчлэн ашигладаг. Энэ төрлийн гагнуур нь маш найдвартайгаас гадна холбогчийн төрөл, дамжуулах шингэн болон  хөрсний физик, химийн шинж чанарт тохируулан гагнуурын төрлийг сонгох боломжтой байдаг.

Холбогч хэрэгслүүд /гуравлагч, шилжүүлэг г.м/ нь үнийн хувьд металл холбогчоос хямд байдаг.

Хуванцар хоолойн угсралт, гагнуур маш энгийн, хурдан байдгаараа онцлог.

Жнь: Хөдөлмөр зохион байгуулалтыг зөв зохион байгуулсан тохиолдолд 4 савтай. 6-8 түгээгүүртэй ШТС-ын технологийн шугам хоолойн холболтыг 2 хүн ажлын 2 өдөрт дуусгах боломжтой.

ШТС-д дан ханатай эсвэл олон давхаргатай буюу давхар ханатай хуванцар хоолойг ашиглаж байна. Дан ханатай хуванцар хоолой нь нэвчилтэд үзүүлэх эсэргүүцэл бага байдаг /63 мм-ийн хөндлөн огтлолтой полиэтилен хоолойн нэвчилт 1719,6 мг*м2/хоног/ байдаг байна.

Байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах зорилгоор сүүлийн жилүүдэд тавигдах шаардлагыг чангатгасны дагуу ШТС-дад давхар ханатай хуванцар хоолойг ашиглах болсон.

Давхар ханатай хуванцар хоолой /ДХХХ/ нь түүхий эдээсээ шалтгаалан 2 төрлийн байдаг.

·        Полиэтилен

·        Полипропилен

Эдгээр материалууд нь хэдийгээр ижил чанар олон боловч шинж чанарын хувьд ялгаатай.

Полиэтилен хоолой нь полипроплен хоолойг бодвол олон давуу талуудтай.

·        Маш уян хатан

·        Бага температурт эсэргүүцэл сайн

·        Химийн бодист тогтвортой /нүүрсхүчил, бензин, ДТ г.м/

·        Цахилгаан гагнуурын холболтод найдвартай

Гэхдээ ХХ нэвчилт нь харьцаж буй  орчны /бодис/ шинж чанараас болж өөрчлөгддөг гэдгийг мартаж болохгүй.

            Полиэтилен нь усны ууранд маш сайн нэвчилтийн эсрэг чанартай.

            Полибутилентерефталат /РВТ/ нь спиртэд

            Полиамид /РА/ хүчил, шүлт, уусгагчид маш сайн нэвчилтийн эсрэг чанартай

            Поливинилиденфторид /PVDF/ нь ихэнх химийн бүтээгдэхүүнд нэвчилтийн эсрэг чанартай.

Эдгээр материалуудын шинж чанарыг ашиглан ДХХХ-д химийн боловсруулалт хийж нэвчилтийн эсрэг маш нимгэн давхаргүйг бий болгох ба энэ давхарга нь энгийн хоолойн дотор хана адил механик нөлөөллийг даах чадвартай байдаг. 

            Энэхүү давхарга нь үрэлтийн элэгдэлд тэсвэртэй, температурын өөрчлөлтөд тэсвэртэй, ямар ч бүтээгдэхүүний чанарыг алдагдуулахгүй маш цэврээр дамжуулахад зориулагдсан байна.

           

            Давхар ханатай хуванцар хоолойн систем.

Өнөөдөр давхар ханатай хоолойн хоёр төрлийн системийг ашиглаж байна.

Нэгдүгээрт: шугам хоолойн гоожилтыг илрүүлэх зориулалтын систем бөгөөд хоёр ханын хоорондын даралтын өөрчлөлтөөр шугам хоолойн гоожилт шүүрэлтийг илрүүлэх,

Хоёрдугаарт: Үндсэн шугам хоолойноос алдагдсан хий болон шингэний гоожилт шүүрэлтийг давхар ханын тусламжтайгаар цуглуулж аюулгүй болгох буюу эргүүлж саванд буцаах,

            Дээрх хоёр системийг хослуулсан систем ч бас байна.

            Хуванцар хоолойн ирээдүй.

            ХХ нь угсрахад хялбар,  ашиглалтын хугацаа, баталгаат байдал зэрэг нь орчин үеийн ШТС-ын технологийн шугам хоолойн шаардлагыг бүрэн хангаж байгаа тул Америк улс болон Европын дийлэнх орнуудад ган хоолойг ШТС-д ашиглахыг хориглсон байна.

Хөгжингүй орнуудад хуванцар хоолойн технологийг улам хөгжүүлэх, өргөн ашиглах чиглэлээр маш олон компаниуд судалгаа шинжилгээний ажил явуулж багагүй амжилтад хүрч байгаа нь энэ төрлийн бүтээгдэхүүний үнийг энгийн хуванцар хоолойн үнэнд хүргэж бууруулахад ихээхэн хувь нэмэр оруулж байна. 

Өнөөдөр ШТС-ын эзэн болон энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг компаниудын хувьд шатахууны зориулалтын хуванцар хоолойг ашигласнаар  ирээдүйн үйл ажиллагаандаа хийж байгаа асар том хөрөнгө оруулалт гэдгийг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч байна. 

Хуванцар хоолой Монголд.

“Эм Пи Ай Консалтантс” ХХК нь Franklin Fueling Systems компанийн UPP брэндийн  EN14125, UL971, IP2 сертификаттай PE, HDPE хуванцар хоолой, хуванцар худгууд болон технологийн иж бүрэн тоног төхөөрөмж, системийг Монгол улсад нэвтрүүлж байна. 

 

Franklin Fueling Systems компанийн бүтээгдэхүүний мэдээллийг https://franklinfueling.com/emea/products/pc/en/16561- веб сайтаас үзнэ үү.

 

Зэврэлтийн хэт авиан хяналт бол материалын зузааны зураглал гаргах арга техник юм. Хөнөөлгүй буюу үл хөндөх эл аргыг зэврэлтийн ачааллын үеийн цууралт (ЗАҮЦ), устөрөгчөөс үүдэлтэй цууралт (УҮЦ) зэрэг асуудлыг тодорхой харуулж, зэврэлт болон чанар доройтуулах бусад үзэгдлийн улмаас материалын зузаанд гарсан өөрчлөлтийг тогтооход ашиглах боломжтой. Дараа дараачийн дүн шинжилгээний зориулалтаар өгөгдлийг дижитал зурган хэлбэрээр хадгалж болохын сацуу цаашид үзлэг хийхэд зузааны хэмжээсүүд дэх зөрүү, ялгааг үзүүлэх өнгөний кодлолтоор лавлагаа болгож ашиглаж бас болно.
 
Энэ аргыг олон салбарт хэрэглэж байна. Газрын тос, хийн салбарт, тухайлбал, үйлчилгээний хүрээний үзлэг болон шугам хоолой, нөөцлүүр, савнуудын зэврэлтийн шинж чанарыг тодорхойлоход ашигладаг.
 
Тэг зэрэглэлийн хэт авиан эсхүл шаталсан цуврал сорьц ашиглан зэврэлтийнзураглал гаргаж болно. Зорилтот талбар дээгүүр цэгэн зураг маягаар сканнердсан тэг зэрэглэлийн шахалтын долгионы сорьцыг эл арга техникт хэрэглэх нь хамгийн түгээмэл. Зорилтот талбарыг бүхэлд нь хамруулж сканнердах замаар илрэх магадлалыг (ИМ) тэлэх үүднээс сканнерт өөр өөр сорьцуудын хосмог суулгаж болно.