ОЛОН УЛСЫН НЭГДСЭН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦООНЫ ISO СТАНДАРТУУДЫГ АМЖИЛТТАЙ НЭВТРҮҮЛЖ БАЙНА.

“Эм Пи Ай Консалтантс” ХХК нь Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо ISO 45001:2018 стандартыг амжилттай хэрэгжүүллээ. ХЭМАБ-ын Удирдлагын тогтолцоо нь байгууллагын бизнесийн бүх нэгжүүд буюу зураг төсөл боловсруулах, барилга угсралт, үйлдвэрлэл, гадаад дотоод худалдаа, мэдээллийн технологийг хамарна. Хөндлөнгийн аудитыг Чех улсын “LL-C” баталгаажуулалтын байгууллагаас итгэмжлэгдсэн “Эс Эф Си Эс” ХХК гүйцэтгэн баталгаажуулж 2021 оны 12-р сарын 15-ны өдөр гэрчилгээ олголоо.

Манай хамт олон 2000 оноос газрын тос, хийн салбарт үндэсний болон олон улсын стандарт, хэрэглэгчийн хэрэгцээ, шаардлагад  нийцсэн инженерийн иж бүрэн үйлчилгээг үзүүлж салбартаа тэргүүлж байна. Бид олон төрлийн шинэ бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж, дэвшилтэт технологи нэвтрүүлж “Зураг төсөл төлөвлөлт – Ханган нийлүүлэлт – Барилга угсралт” (EPC) төслүүдийг хэрэгжүүлж байна. Бид   дунд, урт хугацааны хөгжлийн зорилгоо тодорхойлж тогтвортой хөгжих, шинэ зах зээл, шинэ бүтээгдэхүүнээр бизнесээ өргөжүүлэх зорилттой ажиллаж энэ хүрээнд олон улсын ISO9001, ISO14001 удирдлагын тогтолцооны стандартуудыг нэвтрүүлж эхэллээ.