СУРГАЛТЫН ТӨВИЙН ТАНИЛЦУУЛГА

Тус сургалтын төв нь ашгийн бус бөгөөд өөрийн ажилчдын ур чадварыг сайжруулах, гагнуурчид, метал хийцийн угсрагч шинээр бэлтгэх, мэргэжил эзэмшүүлж өөрийн компанид ажлын байраар хангах зорилготой юм.

Манай сургалтын онцлог:

  1. Сургалтын төрөл:
    1. Гагнуурчины сургалт: цахилгаан гагнуур, хагас автомат, аргон хийн гагнуур,
    2. Металл хийцийн бэлтгэгч, угсрагч бэлтгэх сургалт,
  2. Сургалтын хугацаа:
    1. Онолын сургалт, 30 цаг,
    2. Дадлага хийх сургалт 90 цаг,
  3. Сургалтын давуу тал:
    1. Эрчим хүч, газрын тосны салбарт олон жил ажилласан, мэргэжлийн заах арга зүйч багш хичээлийг заана,
    2. ISO 9606-1, ASME Sec. IX, MNS 6541 стандартаар олон улсад зөвшөөрөгдөх мэдлэг, ур чадвар эзэмшүүлэх,  
    3. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Мэргэжлийн боловсрол, сургалтын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газараас баталсан MNS 6541:2015 стандартын сургалтын хөтөлбөртэй,
    4. Метал хийц  бүтээц, даралтад сав, шугам хоолой зэргийг угсрах, гагнах мэдлэг, ур чадвар эзэмшинэ,
    5. Нэг ээлжинд 10 гагнуурчин зэрэг суралцах хүчин чадалтай,
    6. ISO 45001 стандартын шаардлагад нийцсэн суралцах таатай орчин, хувийн хамгаалах хэрэгслээр хангасан,
  4. Сургалтын нөхцөл:
    1. Сургалтын дараа компанинд тогтвор суурьшилтай ажиллах,
    2. Ур чадварын өсөлтөөс хамааруулан сургалтын зардлыг буцаан олгох,
    3. Гагнуурын мэргэжилтэй болон мэргэжилгүй хүн суралцаж болох,